ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЖДҮХС-гийн 20 ажилтныг хилээр гарах эрхийг хязгаарлажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-14

АТГ-аас Жижиг  дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шалгалт хийж байгаа аж. Тус санг анх байгуулан зээл олгож эхэлснээс өнөөг хүртэлх 10 гаруй жилийг хамарсан шалгалт хийх аж. Тухайлбал, энэ хугацаанд ЖДҮХС-гаас олгосон зээл бүрийг хянахын зэрэгцээ, зээлд хамрагдаж чадаагүй төслүүдийг ч нягтлах юм байна. Албаны эх сурвалжийн мэдээллээр  ЖДҮХС-тай холбоотой шалгалтыг гурван чиглэлээр хийж эхэлжээ. Мөрдөн шалгах ажиллагаа, хяналт шалгалтын ажиллагаа, дүн шинжилгээний ажил хийнэ. Түүнчлэн ЖДҮХС-гийн зээлийг УИХ, Засгийн газрын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий компанид олгож, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, түүний туслах болон тус сангийн ерөнхий нягтлан нарыг цагдан хорьж байгаа юм. Мөн ЖДҮХС-гийн 20 ажилтныг хилээр гарах эрхийг нь прокурорын зөвшөөрснөөр хязгаарлажээ.