ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Мөнхбат: Ерөнхий сайд хариуцлага тооцож чадахгүй байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-14

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Засгийн газраас гаргаж байгаа бодлого шийдвэрийг бид харах  хэрэгтэй. Нийгэм тэр чигээрээ шударга ёсыг хүсэмжилж, бухимдаж байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас  гаргасан зээлийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг асуудал хөндөгдсөн. МАН бол төрийн эрх барьж байгаа улс төрийн нам. Эрх барьж байгаа намын Удирдах зөвлөлд байгаа хүмүүс зээлийн асуудалд нэр холбогдсон байна. Гишүүдэд хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэн. Харамсалтай нь сүүлийн хоёр хоногт ярьсан хариуцлагын асуудал чиглэлээсээ хазайсан. Намын даргын оруулж ирсэн хариуцлагын асуудал бол мөрөөрөө ажлаа хийж явсан хотын дарга руу чиглэсэн. ЖДҮХС-гаас олгосон зээлтэй холбоотой гишүүдэд хариуцлага тооц гэж шаардсан бүлгийн даргыг огцруулж байх жишээтэй. Бүлгийн даргыг огцруулж байгаа нь гишүүдийн бухимдлыг төрүүлсэн. Энэ асуудлаа боль хариуцлага чинь байгаа онохгүй байна, нийгмийн хүлээсэн хүлээлтэд хүрэхгүй байна  гэдэг  шүүмжлэлийг бүлгийн гишүүд ярьсан. Шударга ёсны хариуцлагын систем байгаа олохгүй явчихлаа. Ерөнхий сайд бол хариуцлага алдсан сайд нартайгаа, ЖДҮХС-гийн мөнгийг идсэн гишүүдтэй хариуцлага тооцож чадахгүй юм байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.