ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын УЗ-өөс Д.Тогтохсүрэнг дэмжлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-14

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал  Төрийн ордонд болж байна. Тус хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргын асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг дэвшүүлэн, дэмжлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн дэмжлэг хүлээсэн аж. Энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэн, эцэслэх ёстой.  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан маргааш чуулганы нэгдсэн хуралдаан болохын өмнө зарлагдаж, эл асуудлыг хэлэлцэхээр болсон байна.