ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН Ч.Улааны томилгоог гацаалаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-17

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр хуралдаж, ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх ёстой байлаа. Гэвч АН-ын бүлэг завсарлага авсан юм. Тэд Ч.Улааны томилгоог дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан юм.  

Чуулганы хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат   “Бид зарчимтай байх ёстой. Байнгын хороогоор асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхий сайд нь байтугай Шадар сайд нь ч байгаагүй. АН-ын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн.  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа авсан ашиг сонирхлын зөрчилтэй хоёр  сайд байгаа. Энэ хоёр сайдынхаа асуудлыг шийдэхгүй, тэдэнд хариуцлага тооцохгүй бол  ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшиж буй Ч.Улааныг  дэмжих боломжгүй гэж үзэж байгаагаа АН-ын бүлэг мэдэгдсэн.

Ерөнхий сайд төсвийн асуудал дээр ч тэр бүхэл бүтэн Засгийн газарт нь нэг сайд солигдож байхад орж ирэхгүй байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл. Гэмтсэн гэдэг нь шалтгаан биш" хэмээн хэлж,  Ерөнхий сайдыг чуулганд оролцтол сайдын томилгоог түр завсарлуулах санал тавьснаар завсарлага авсан юм.