ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ш.Лхамсүрэн, Ц.Ням-Осор нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-21

 

Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Энэхүү шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гаргаж,  ЖДҮХС-гаас  өөрийн хамаарал бүхий ААН-д зээл авсан нэр бүхий дөрвөн албан тушаалтанг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна.

 Засгийн Түүнчлэн Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, “УБЦТС” ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал чиг үүргийнхээ хүрээнд ТӨБЗГ-т хамаарах аж.