ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх: Би намаа болон  төрөө цэвэрлэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-23

Тэрбээр “Засгийн газар байгуулагдаад жил болж байна. Ерөнхий сайдаар томилогдохдоо хэлсэн үгэндээ өнөөдрийг хүртэл багтаж явахыг хичээлээ. Иргэдийн бухимдал нийгэмд их байна. Ард түмэн надаас нийгэмд шударга ёсыг тогтоож өгөөч ээ. Эдийн засгийг нэмэгдүүлж өгөөч ээ гэдэг шаардлагыг тавьж байна. Надад хоёр зам байна. Амь насаа хайрлахгүй тэмцэх. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Нэг бол бусдад боломж олгож, сандал ширээтэй зууралдах гэсэн хоёр зам байна. МАНАН гэж үнэхээр байдаг юм байна. Үүнтэй тэмцэх гэхээр заримдаа хүч хүрэхгүй байна. Надад зөвхөн сэтгэлийн хүч байна. Би УИХ-ын даргад шаардлага тавьсан. 60 тэрбум гэж үнэн. Ийм яриа болсон. Үүнийхээ төлөө УИХ-ын дарга огцрох ёстой. Д.Хаянхярваа шударга ёс болоод гишүүдээ нэгтгэж чадаагүй. Түүнийхээ төлөө огцор гэсэн. Дараа нь хотын даргыг огцор гэсэн. Утаатай тэмцэж чадаагүй. Үүнийхээ төлөө С.Батболдыг огцор гэсэн шаардлага тавьсан. Би намаа болон  төрөө цэвэрлэнэ. Засгийн газрыг огцруулахаар шаардлага тавьж, гарын үсэг 27 гишүүнийг сайн хараарай. Тэд Монгол Улсын газар нутгийг зарж идсэн хүмүүс.  Тэдэнтэй тэмцэх болно. Одоо л зориглох ёстой. Би нийгэмд үймэн самуун дэгдээж, долдугаар сарын 01 шиг зүйл болоосой гэж хүсэхгүй байна. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсийг уучлал гуй. Дараа нь зээлээ төл гэдэг шаардлагыг тавьж байгаа. Энэ бүх санг нээлттэй болгоно. Шударга ёсны төлөө бүгд тэмцэе"гэсэн юм.