ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-ын гадаад бодлогыг Р.Амаржаргал хариуцна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-03

Ардчилсан намын ҮБХ-ны V хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байгаа билээ. Хуралдаанаар Ардчилсан намын Үзэл баримтлалын төсөл болон Дэд дарга нарын асуудлыг хэлэлцэж, Гадаад харилцаа, улс төрийн бодлого хариуцсан Дэд даргаар Р.Амаржаргалыг, Санхүү, эдийн засаг, төсвийн бодлого хариуцсан Дэд даргаар З.Нарантуяаг, Орон нутаг, намын байгуулалт хариуцсан Дэд дарга Б.Пүрэвдорж нарыг тус тус батламжиллаа.

Түүнчлэн, АН-ын есдүгээр Их хурал маргааш болох бөгөөд энэ хурлаар АН-аас хөөсөн улс төрийн албан тушаалтнуудын шийдвэрийг жинхлэх эсэх, мөн нэр бүхий хүмүүст сахилгын хариуцлага ногдуулах асуудлыг ч ярих юм байна.