ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

З.Нарантуяа, Я.Санжмятав нарын гишүүд УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-16

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй улстөрчид УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох хүртэл УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Энэхүү албан бичигт 30 гаруй гишүүн нэгдээд байгаа. Тухайлбал, МАН-ын гишүүдээс гадна УИХ дахь АН-ын бүлгээс Ж.Батзандан, Л.Болд нар нэгдээд байсан билээ.

Тэгвэл өөрийн хүсэлтээр ажлаа өгөх энэхүү бичигт УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Я.Санжмятав нарын гишүүд нэмэгдэж гарын үсгээ зуржээ. АН-ын бүлэг ч өнөөдрийн хурлаараа 60 тэрбумын толгойлогч гэгдэх УИХ-ын дарга М.Энхболд ажлаа хүлээлгэн өгч, төрийн ажлыг хэвийн явах боломжоор хангах ёстой гэх байр суурийг илэрхийлсэн билээ.