ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Утааны асуудлаар НҮБ-аас мэдэгдэл гаргалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-16

Утааг бууруулах чиглэлээр Монгол Улсын иргэн Б.Бат-Энх гэх залуу гарын үсэг цуглуулж, 48 мянган иргэний гарын үсэгтэй захидлаа Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкманд хүргүүлсэн билээ.

Уг захидалд 48 мянган иргэн цахимаар гарын үсгээ өгсөн бөгөөд өнгөрөгч баасан гарагт захидлаа хүргүүлсэн байдаг. Захидалдаа гамшиг болоод буй утааг арилгах талаар Засгийн газарт хүсэлт гаргаж, арга хэмжээ авах талаар санал хүргүүлэх талаар тусгажээ.

Хоёрдугаарт Монгол Улс НҮБ-ын гишүүн орныхоо хувьд хариуцлага хүлээдэг. НҮБ-д нэгдсэн бол хариуцлагаа үүрэх ёстой ч үүрэг хариуцлагаа зөрчиж байна. Үүнийг нь сануулаач гэж хүсчээ. Гуравдугаарт, маргааш хуралдах НҮБ-ын Хүний эрхийн төлөө томоохон хуралд энэ асуудлын талаар ярьж, дуу хоолой болж өгөөч.

Монгол Улс утааны асуудлаар дорвитой ажил хийхгүй, мөнгө төсөвлөдөг ч тэр нь ямар ч үр дүнд хүрэхгүй байгааг хэлэлцээч гэж хүссэн гэдгээ онцолсон юм. Тэгвэл Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн зүгээс иргэн Б.Бат-Энхийн албан бичигт хариу өгч, мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.