ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар утааны асуудлаар өргөтгөсөн хурал хийж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-20

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байгаа билээ. Энэхүү хурлаар жирэмсэн эхчүүд болон 0-5 хүртэлх настай хүүхэдтэй ээжүүдийг цэвэр агаарт амраах асуудлыг хэлэлцэх мэдээлэл байсан ч цуцалсан. 

Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах, үүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр салбарын яамнаас авч хэрэгжүүлсэн, цаашид хийх ажлын талаар хэлэлцэн шийдвэр гаргах юм байна.