ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Дорлигжавыг төрсөн дүүгийнх нь хамт цагдан хорилоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-07

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүүгийн данс руу дөрвөн сая ам.доллар хийсэн гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгвэл энэхүү дуулиантай холбогдуулан өчигдөр АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэй Д.Дорлигжавын гэр болон төрсөн дүүгийнх нь гэрт, машинд үзлэг хийсэн юм.

Харин өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлгээр Т.Ганболд оролцож дахин шинэ баримт дэлгэсний дараа Д.Дорлигжавыг төрсөн дүүгийнх нь хамтаар өглөө үүрээр баривчлан хорьжээ.

Түүнийг их хэмжээний авлига авсан, мөн албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр Прокурорын байгууллагын зөвшөөрөлтэй цагдан хорьсон байна. Тэднийг 72 цаг хорих бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг гурав хоногийн дараа шийдэх юм байна.