ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Дорлигжав давж заалдана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдон нэг сар цагдан хоригдохоор болсон Хуульзүйн сайд, УЕП асан Д.Дорлигжав давж заалдахаар болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийин эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан цагдан хорих, таслан сэргийлэх нэг сарын хорих хугацааг эсэргүүцэж байгаа аж.

Түүнийг төрсөн дүү Д.Баатар, хамтрагч Ч.Бямбаа нарын хамт “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболдоос хоёр удаагийн шилжүүлгээр нийт дөрвөн сая ам.долларын авлига авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хориод байгаа юм. Д.Дорлигжав нь ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу нэг сар цагдан хоригдож байгаа билээ.