ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: ЖДҮ-ийн сангийн хуулийг зөв болгох шаардлага бий болсон юм байна. Барьцаа хөрөнгө шаардахгүй, итгэлийн зээл бий болгож өгөөч гэж хүсдэг. тэр тусмаа өрх толгойлсон эхчүүд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээл өгөөч гэж хүсдэг. энэ мөнгө эзэндээ хүрээсэй гэж хүсэж байна. Энэ зээл хэрэггүй зээл огт биш ээ. Эзэндээ хүрвэл чухал зээл юм. би М.Энх-Амгалан прокурорыг сайн мэдэхгүй. Өмнөх прокурорын байгууллагатай харьцуулахад сайн, муу сайхан муухай сэдвүүдийг мэддэг хүний хувьд сайн ажиллаж байна гэж бодож байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Сургамж боллоо. Хууль хэрэгждэг юм байна гэдгийн дохио боллоо. Ах дүү, амраг садан, нутаг усныхан биднийг их гуйдаг л даа. Гэхдээ тийм зүйл байж болохгүй юм байна гэдгийг тэд ч бас харж байгаа байх. Өмнө нь бүх зүйл хаалттай байсан. Хэдхэн телевиз, сониноор мэдээлэл түгдэг байлаа. Түүнийг нь цензурддэг, хаадаг байлаа. Одоо мэдээлэл ил болсоон. Хүн бүхэн сэтгүүлч боллоо. Иргэний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүгд ил болсон. Юмыг нуугаад хаагаад, хуйвалдаад явж болохгүй болсон юм байна гэдгийг харлаа. Төрд ажиллаж байгаа хүмүүс аквариумд амьдарч байгааг харууллаа. Цааш цаашдаа бид нөхцөл байдлыг мэдэрч ажиллах болж байна. Яагаад ийм болчихов гэж гайхах эргэлзэх бус ил тод байдал бий болсныг харж мэдэрч ажиллах цаг болжээ. Нэг өдөр л шоронд орно шүү. Төрд ажиллаж буй хүмүүс анхаарч ажиллаарай. Гишүүдийн ёсзүйн дүрэм 2009 онд батлагдсан юм. Энэ дүрмээ, мэдэхгүй гишүүнтэй гэдгээ мэдэж авлаа.

...Улмаар УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн ТББХ болон Хуульзүйн байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураалт явуулж, 57 гишүүнээс 39 гишүүн нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн байнгын хорооны санал дүгнэлтийг зөвшөөрлөө. Мөн тогтоолын төслийг бүхэлд нь батлав.