ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Баасанхүү: “Хулгайч”-аараа дамжуулж хувьсгал хийдэггүй юм, МАНАН-гийнхаан

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-13

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийж байна. Тэрбээр “ 100 буюу түүнээс дээш настай 100 хүрэхгүй гэр оронгүй ахмад иргэн байдаг юм байна. Эдгээр ахмадууддаа гэр, орон сууц өгч бэлэг бариач гэдэг хүсэлт гаргаж байна. Мөн ХНХЯ-ны сайд Чинзориг болон Монгол банкны захиралд албан бичиг хүргүүлж байгаа юм. ХНХЯ-ны санаачлагаар тэтгэврийн зээлийг 70 хувиар олгож, 30 хувийг нь ахмадад  үлдээж байх санаачилга гарсан юм билээ. Энэ нь цагаан сартай холбоотойгоор ахмадуудад асар их дарамт болж байгаа юм байна.  Ядаж цагаан сараад тэтгэврийг нь 100 хувь олгодог болооч ээ. Цагаан сар гэдэг ахмадуудын хувьд маш чухал баяр.

Мөн ЖДҮ-ийн зээл болон М.Энхболдтой холбоотой асуудлаар намайг гүтгээд байгаа нөхөд хэлсэн үгэндээ эзэн байна шүү. Надаар оролдож болохгүй шүү. Би ганцаараа байгаа ч өөрчлөлтийг хийхийн төлөө явна. М.Энхболд огцрох ёстой. Огцрох ч юм шиг байна. Түүний оронд хэнийг тавих нь вэ гэдгийг та нар тодорхой гаргаж ирмээр байна.  

Ч.Улааныг сайдаар томилохдоо яах долигонож, чичирч байж томилж байгааг та нар харж байна. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэгтэй яг адилхан. УИХ-ын 40 гишүүн гэж яриад байна. Ажлаа хийгээч ээ. Хуулийн байгууллага хэнийг шалгах вэ гэдгээ мэдэх ёстой. Би хуучин МАНАН жижиг МАНАН-тайгаа зодолдож байгаа асуудалд оролцохгүй. Хулгайч хулгайчаараа дамжуулж хувьсгал хийдэггүй юм” хэмээн мэдээллээ.