ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ханиадтай хүүхэдтэй эцэг, эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгох санал хүргүүллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-14

Гахайн мялзан өвчин болон томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгджх хандлагөтай байгаатай холбогдуулан өнөөдөр Улсын онцгой комисс хуралдлаа. Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл бага 3-5 насны ханиадтай хүүхэдтэй эцэг эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгох саналыг дэвшүүлжжэ. Томуу, томуу төст өвчний дэгдэлт улсын хэмжээнд 9.3, нийслэлийн хэмжээнд 7.1 хувьтай байгаа аж. Харин хөдөө орон нутагт 10.6 хувьтай байгаа.юм байна. Томуугийн дэгдэлт 15 хувьд хүрвэл хөл хорио тогтоох журамтай байдгийг салбарын сайд онцоллоо.