ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Баярцогтыг  цагдан хорихоор болжээ

O.Admin
2019-01-15

Сангийн сайд асан, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтыг  АТГ-аас зайлшгүй хорьж шалгах шаардлагатай хэмээн цагдан хорих хүсэлтээ гаргасан.

Уг хүсэлтийн дагуу Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад С.Баярцогтыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болжээ.