ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг АТГ-аас шалгаж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-29

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлжээ.

Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Хуулзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлж,  түүний  эхнэр хүүхдийнхээ нэрээр 17 үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг тухай баримтыг дэлгэн, эх үүсвэрийг нь шалгаж өгөхийг  хуулийн байгууллагаас хүссэн байдаг.

Тэгвэл түүний хүсэлтийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг  Хан-Уул дүүргийн нутаг дахь Белла Виста хотхонд түрээсийн орон сууцанд амьдарч байгаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж эхэлсэн байна.