ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Батзандан: Битгий салаарай, УИХ-ын дарга аа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-17

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 10:15 цагт эхэллээ. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Х.Нямбаатар: Бид дахиад 20-иод жил ярьж байж механизмыг өөрчлөх юм байна гэж ойлголоо. Д.Лүндээжанцан даргын үгнээс итгэл алдарлаа даа.

Ж.Батзандан: Энэ хуулийг батлах гэж олон өдөр гишүүд хэрэлдлээ. Өчигдөр миний бие хууль нь байгаа гэдгийг хэлсэн. Энэ хуулийг батлахгүйгээр УИХ-ын дарга өөрөө огцрох боломжтой юм. Өчигдөр улс төрийн суултад орсон хүмүүс надад захисан үгийг нь УИХ-ын даргад хэлээд уурлуулчихлаа. Нутгийн өвгөдүүд хүргэнд сайн хэлээд өгөөч гэсэн юм. Нутгийн өвгөд албан тушаалаас болж эхнэр, хүүхдээсээ салах юм яриад яахав гэдгийг хэлээрэй гэсэн юм. Монголоо бодвол УИХ-ын дарга өнөөдөр ч огцорчихож болно. Салах уу байх уу гэж айлгадаг болжээ. Битгий салаарай.

М.Энхболд: Ж.Батзандан та миний гэр бүлийн амьдрал руу дэндүү орж байна. Та ийм хүргэнтэй баймааргүй байна гэхээр чинь "би тэгээд салах ёстой" юу гэсэн. Үүнийг битгий үймүүлээд бай. Таныг юм юмнаас зугтаадагийг би мэднэ. Хоёр өдрийн чуулганд дараалж гэр бүл рүү минь дайрч байна. Ж.Батзандан та дэндүү дээрэлхэж байна шүү. Ингээд УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг бүхэлд нь баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн 89.8 хувь нь дэмжиж, баталлаа.