ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Батзандан: УИХ-ын дарга бид хоёрын маргаан төрийн ажлыг гацаахаар байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-17

Чуулганы хуралдаан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн үргэлжилж байна. Төслийн чуулганы хуралдаанд бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн М.Билэгт танилцууллаа. Байнгын хорооны танилцуулгатай холбоотойгоор гишүүд асуулт асууж байна.

Ж.Батзандан: УИХ-ын даргатайгаа хэрүүл хиймээргүй байна. Намайг зугатаж байна гэж байна. Таныг зодох гэж хэн ч ороогүй. Таван толгойг Шинхуад өгөхөд би зугатаагүй. Олон чухал шийдвэр дээр би манлайлж явж байгаа шүү. Та бид хоёрын маргаан төрийн ажлыг гацаах маргаан болж байна шүү.

Ингээд уг хуулийг бүхэлд баталъя гэж санал хураалт явуулахад гишүүдийн 59.2 хувь нь дэмжиж хуулийн төсөл батлагдлаа. Үргэлжлүүлэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.