ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Болд: Улс төрийн зорилготой гүтгэлгээ зогсоо, Ж.Мөнхбат гишүүн ээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-17

УИХ-ын гишүүн Л.Болд мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат түүнийг өөрийн эзэмшил "Богд" банкаар дамжуулж 30.8 тэрбум төгрөг авсан хэмээн мэдээлсэн юм. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын мэдээлэлтэй холбоотойгоор мэдээлэл хийе. Ж.Мөнхбат гишүүн бүх хэлбэрээр намайг хүн хүнд гэмт хэргүүдэд гүтгэж байгаа. Өчигдөр бүр 30 тэрбум зэрэг тодорхой тоо хэлж, байж боломгүй байдлаар гүтгэлээ. Үүнийхээ тайлбарыг өнөөдөр хийх ёстой. Үүний дагуу би Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлнэ. Би хувийн байгууллагад ямар ч хууль зөрчилгүй ажиллаж байсан. УИХ-ын дарга ч тэр үед надад газар өгч байсан мэтээр ярьж байгаа. 2015 оноос миний дүү "Богд" гэх банкийг байгуулан ажиллаж байгаа.

Энэ банкинд би хувь эзэмшдэг нь үнэн. Үүнийг далимдуулж миний Монгол Улсад хуулийн дагуу ямар ч банк ажиллах эрхтэй. Үнэхээр хууль бусаар банк ажиллаж байгаа бол Ж.Мөнхбат та баримттай юм ярих хэрэгтэй. Энэ гүтгэлгээ зогсоо. Банкинд хувь эзэмшдэгийн төлөө хүнийг ингэж гэмт хэрэгт гүтгэх нь буруу. Үүнийгээ зогсоо. Засгийн газраас дамжуулж надад 30 тэрбум төгрөг өгсөн гэдгийг баримтаар нотлол доо. Үнэхээр надад 30 тэрбум төгрөг өгсөн бол өгсөн тал нь буруудах ёстой биз дээ. Би бол аваагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэе. Хуулийн байгууллагаар шалгуулаад Засгийн газар надад 30 тэрбум төгрөг өгсөн юм бол огцрох ёстой. Өнөөдөр манай таван гишүүн мэдээлэл хийнэ.” хэмээн мэдээллээ.