ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Аюурсайхан: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хууль батлагдахад ард түмний жагсаал нөлөөллөө

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-17

Яг одоо УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын таван гишүүн мэдээлэл хийж байна. Тэд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор мэдээлэл хийж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан  “Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хууль батлагдахад олон нийтийн дуу хоолой, жагсаал чухал үүрэгтэй байлаа. Иргэд бидний үйл ажиллагааг дэмжиж төрийн хэрэгт шууд оролцох эрхээ эдэлсэнд байярлалаа. Үүний үр дүнд уг хууль батлагдлаа. Хэвийн журмаар хэлэлцсэн бол ирэх хаврын чуулганаар ч энэ хууль батлагдахгүй байсныг бид өмнө мэдээлж байсан. Шинэ хууль нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.” хэмээн мэдээллээ.