ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дакар Ралли 2019” уралдаанд Монголын тамирчид амжилттай оролцлоо

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-17

Өмнөд Америкийн Перу улсын нутаг дэвсгэрт арван өдөр үргэлжилсэн “Дакар Ралли 2019” уралдааны авто машины төрөлд ур чадвараа сорьсон Монгол Улсын ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нар уралдааны замаа амжилттай дуусгаж барианд оржээ. Өчигдөр авто спортын дэлхийн шилдэг дээд ангиллын энэ уралдааны  арав дахь өдрийн гараа болж 41 дэх удаагийн “Дакар Ралли” өндөрлөв. Монгол улсаас ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нар автомашины төрөлдөө нийт дүнгээр 32 дугаар байрт шалгарчээ. Монголын баг дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү уралдаж, ийнхүү арван өдрийн 5000 гаруй км элсэн цөлийг амжилттай давж гарлаа.