ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Богд” банкаар дамжуулж 30.9 тэрбум төгрөг авсан тухай баримтыг дэлгэлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-17

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн Л.Болдыг өөрийн эзэмшлийн “Богд” банкаар дамжуулж Хөгжлийн банкнаас 30.9 тэрбум төгрөг авсан талаарх баримтыг дэлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын гишүүн Л.Болд Хөгжлийн банкнаас 30.8  тэрбум төгрөгийг өөрийн харилцах дансандаа байршуулсан тухай мэдээллийг одоогоос сар орчмын өмнө мэдээлж байсан. Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьж байх үед би УИХ-ын чуулган дээр энэталаар би Л.Болд гишүүнд хэлж байсан.

Тэр үед би ипотекийн зээлтэй холбоотой асуудал ярьж байсан. Мөн гаднаас бонд босгохтой холбоотой асуудал ярьж байсан. Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Хөгжлийн банкнаас Л.Болд гишүүний Богд банкны харилцах дансанд 30.8 тэрбум төгрөгийг шилжүүлж байна гэсэн мэдээллийг хийсэн. Намайг ЗГХЭГ-ын сайд байх үед Л.Болд гишүүн хувийн банкиндаа 150 сая ам.долларын бонд босгох асуудлыг Засгийн газраас дэмжээд өгөөч гэдэг хүсэлтийг тавьж хэд хэдэн удаа уулзаж байсан юм.

Гэвч энэ хүсэлт нь биелээгүй учраас надад муу санаж явдаг байж мэдэх юм. Мөн ЖДҮ-д холбогдсон гишүүдийн асуудлыг чуулганаар хэлэлцэж байх үед нэр бүхий гишүүдийн хэлээд байсан нь зүнэн юм байна билдээ гэдгийг хэлсэн. 8 сая доллар Л.Болд гишүүний дансанд байршуулсан нь үнэн юм билээ. Энэ бол баримт, нотолгоотой зүйл. ТББХ-ны хуралдаанаар үүнийг нь хэлсний төлөө намайг цуст алуурчин гэдгийг нотолно гэж хэд хэдэн удаа орилсон.  Яагаад ийм зүйл ярих болсон гэхлээр, Д.Сүхбаатарын талбай дээр болсон жагсаалын үеэр Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нар тус бүр 200 хүн авч ирж жагсаалыг цуст мөргөлдөөн болгохоор бэлтгэж байна гэж илт гүтгэсэн мэдээллийг хийсэн.

Өнөөдөр би Н.Амарзаяа гишүүний хэлсэн 30.8 тэрбум төгрөг авсан гэх мэдпээлэл үнэн гэдгийг баримтаар нотолж байгаа юм. Хөгжлийн банк болон Богд банкны 2018 оны долдугаар сарын 26-ны өдөр хийсэн гэрээ энэ байна. Энэ гэрээнд бичсэнээр найман сая ам.доллар “Богд” банкны дансанд орсон нь батлагдаж байгаа юм. Дараагийн гэрээ нь 32018 оны долдугаар сарын аравдугаар сарын 24-ний өдөр байгуулсан байна. Богд банк жижиг банк учраас хадгаламж авах эрхгүй банк. Тийм учраас харилцах дансандаа их хэмжээний мөнгийг байршуулж байгаа гэдгийг энэ гэрээ нотолж байгаа юм.

Дараагийн гэрээ нь 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ний өдөр байгуулагдсан байна. Энд 9.8 тэрбум төгрөгийг хөгжлийн банкнаас авсанынхаа барьцаа болгож Монгол банкинд үнэт цаасыг Богд банк барьцаа болгож тавьсан гэрээ нь энэ юм. Эдгээр гэрээнүүд Л.Болд гишүүний эзэмшил “Богд” банкинд Хөгжлийн банкнаас өнөөдрийн ханшаар 30.9 тэрбум төгрөг байршсан гэдгийг нотолж байгаа юм. Түүнээс биш Л.Болд гишүүнийг гзүтгэж, нэр хүндэд нь халдсан хэрэг биш гэдгийг хэлмээр байна. Намайг цуст мөргөлдөөн хийх гэж байна гэж гүтгэсэн учраас Л.Болд гишүүнийг шүүхэд өгсөн. Өнөөдрийн энэ баримт нотолгоо Засгийн газартай ямар ч холбоогүй юм” хэмээн мэдээллээ.

Х.Болор