ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын даргад Г.Занданшатарын нэрийг санал болгожээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-30

УИХ-ын дарга М.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан УИХ-ын дараагийн даргын асуудал яригдаж эхлээд байгаа билээ. МАН-ын Удирдах зөвлөл өчигдрөөс эхлэн дараагийн УИХ-ын даргын асуудлаар хуралдах хүлээлт байсан ч орж чадаагүй байсан.

Тэгвэл өнөөдөр 14.00 цагт Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх оруулж ирсэн байна. Түүнийг дэмжих эсэхийг одоо чуулганаар хэлэлцэх билээ.

Ингэснээр дараагийн ЗГХЭГ-ын дарга хэн байх вэ гэсэн таамаг өрнөж эхэллээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар УИХ-ын даргыг огцруулахад манлайлсан хоёр залуу улстөрч болох Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын нэг нь Засгийн газрын гал тогоог хариуцаж магадгүй юм байна.