ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн алба хаагчид фэйсбүүк, твиттер ашиглахгүй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-30

Төрийн албан хаагчид ажлын байрандаа олон нийтийн сүлжээ ашиглахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Энэ шийдвэр төрийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагуудад хамааралтай байх аж.

Тус шийдвэрийн дагуу төрийн албан хаагчид ажлын байрандаа сошиал орчин ашиглахгүйгээр зөвхөн ажлаа хийхээр болж байна. Тодруулбал, тэд Facebook, Twitter, Youtube, Instagram, Steam, төрөл бүрийн видео болон видео тоглоом зэргийг ашиглах боломжгүй болж байгаа аж.

Засгийн газрын энэхүү  шийдвэрийн хэрэгжилтэд Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбат нар хяналт тавьж ажиллах юм байна.