ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 287.6 сая төгрөг зарцуулна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-01

Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолтын төслийг баталлаа. УИХ-ын чуулганд оролцсон гишүүдийн 90 хувь нь зардлыг батлах нь зүйтэй гэж үзэж, батлав.

Ингэснээр сонгуулийн 42 дугаарт 287614335 төгрөгөөр баталлаа.  Тогтоолыг өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болов. Сонгуульд зарцуулах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргах юм.