ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Харүмафүжи Бямбадорж аварга “Өргөө” амаржих газарт тэргэнцэр бэлэглэжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-11

Зодог тайлснаас хойш эх орондоо ирж, олон ч хүмүүнлэгийн ажил хийж байгаа мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Бямбадорж “Өргөө” амаржих газарт тэргэнцэр бэлэглэжээ. 

Эдгээр тэргэнцрүүд нь төрсөн эхчүүдийг төрөх өрөөнөөс төрсний дараахь тасагт шилжүүлэн зөөвөрлөхөд нэн шаардлагатай аж. Түүний үзэсгэлэнт гэргий Ч.Баттуул 2012 онд анхны охиноо тус амаржих газарт төрүүлсэн. Тэрбээр анхны хүүхдээ Монгол эх орондоо төрүүлсэн бөгөөд анхны хүүхдээ төрсний дараа Их аварга цолонд хүрсэн түүхтэй юм.

Мөн тэрбээр орон нутгийн хоёр ч эмнэлэгт түргэний машин бэлэглэж, эрүүл энхийн төлөөх үйлст хувь нэмрээ оруулжээ. Тэрбээр нийтдээ 18 түргэний машин бэлэглээд байгаа аж.