ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цагдаа, прокурорын ажилчид архидан согтуурч, нэг нь амиа алджээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-02-28

Хоёрдугаар сарын 27-ны өдөр Өвөрхөнгай аймагт төрийн албан хаагчид буюу сумын цагдаа нар болон прокурорын ажилтнууд архидан согтуурч, нэг нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын прокурорын ажилтнууд болон тус сумын цагдаагийн хэлтсийн нэр бүхий алба хаагчид архидан согтуурсан байна. Хэрэг болох үед талийгаач прокурор, сумын цагдаагийн машинд сууж явсан гэх ба машин хурдтай явах үед шидэгдэн унаж, ард нь явсан автомашин түүнийг дайрч амь насыг нь хохироосон гэх мэдээлэл байна. Уг хэргийг шалгахаар Цагдаагийн Ерөнхий газраас тусгай ажлын хэсэг гарч, Өвөрхангай аймагт шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.