ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Оюунхорол: Гүйцэтгэлийг хянах захиалагчийн хяналтгүй байгаагаас улсын хөрөнгө үр ашиггүй гоождог

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-19

УИХ-ын ээлжит бус чуулганаар тендерийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

Ж.Ганбаатар: Засгийн газраас оруулж ирж байгаа хуулиуд бусад хуультай уялддаггүй. Энэ хууль чинь ЖДҮ-ийн хуультай уялдахгүй байна шүү дээ. Татварын хууль ч мөн ийм зүйл байгаа. Засгийн газар бусад хуулиудаа хүндэтгээрэй.

Д.Оюунхорол: Ж.Ганбаатар гишүүний асууж байгаа асуудал хамгийн чухал. Чанаргүй бараа үйлчилгээ үзүүлчихээд, байнга тендер авдаг сүлжээ бий болсон. Эх оронч худалдан авалтыг бодитойгоор дэмжээч гэдгийг бид  ажлыг хэсэг дээр ярьсан.

Г.Занданшатар: Гишүүд байнгын хорооны хуралдаандаа идэвхитэй оролцож, санал бодлоо хэлж баймаар байна.

Д.Тэрбишдагва: Энэ хуулийг яаралтай гарах шаардлагатай. Тендерт орж ирдэг маргаанаас үүдээд хохирол гардаг. Засаг дарга нар нь үүрэг өгчихдөг учраас орон нутгийн тендер чанаргүй болоод байна. Шалгарсан боловч ажлаа хугацаанд нь чанарын шаардлагыг биелүүлж ажлаа гүйцэтгээгүй бол ямар хариуцлага хүлээхийг тодорхой болгох хэрэгтэй. Багадаа 30 дээш хувиар үндэсний үйлдвэрлэлийг оруулах ёстой гэж тоо зааж болохгүй юу. Баталгааны даатгал гэдэг зүйл маш чухал. Даатгалын систем рүү оруулах хэрэгтэй. Энэ зохицуулалтыг хуулиндаа оруулах уу?

Д.Оюунхорол: Нэгдүгээр шалгуурыг чанар стандартыг тавих хэрэгтэй. Тендерийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгож байгаа. Ингэхэд үнийн бага санал гэдэг зүйлийг зайлшгүй харгалзах шаардлагатай болсон. Гомдол гаргасан тохиолдолд хууль эрхзүйн орчин байхгүй, хариуцлага байхгүй байсан. Тендерийн маргаан гомдол маш их нэмэгдэж байгаа. Үүнээс ашиг олох гэсэн асуудал их гарч байна. Тиймээс дэнчингийн мөнгийг хамгийн ихдээ 20 сая төгрөгөөр тавъя гэж тусгасан.

Ажлын хэсэг: Үндэслэлгүй гомдол гаргаж, хугацаа авдаг асуудал байдаг. Гаргасан гомдол үндэслэлгүй байвал 20 сая хүртэл гүйцэтгэлийг гаргуулж авна гэж тусгасан. Орон нутагт босоо тогтолцоотой байх ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Чанаргүй ажил гүйцэтгэсэн компаниудын бүртгэл, жагсаалтыг гаргана. Нээлттэй тендер шалгаруулалтын доод талын хугацаа 30 хоног, хамгийн ихдээ 70 хоног байгаа.

Ажлын хэсэг: Дотоодын үйлдэрлэлээ тогтвортойгоор гурван жилийн хугацаанд дэмжих бодлогыг хэрэгжүүлж байгаа. Дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа, бүтээгдэхүүнийг судалж, нээлттэй мэдээлэх ажлыг хийнэ. Төрийн байгууллагууд Монголдоо юу хийж байна вэ гэдэг нь тодорхойгүй байдаг. Одоогийн хуулиар тендерийн баталгаа, Засгийн газрын бонд гэсэн хоёр чиглэлээр даатгалын асуудлыг гаргаж байгаа. Цаашид тендерийн даатгалын асуудлыг анхааръя.

Д.Тэрбишдагва: Албан тушаалтнуудын хариуцлагын асуудал байна уу. Албан тушаалтнууд бичиг гаргаж өгөөгүйгээс болоод худаг гаргах 300 сая төгрөг буцаагдаж байна.

Ажлын хэсэг: Тендерийн хуулийг зөрчсөн төрийн албан хаагч төрийн албаны тухай хуулийнхаа дагуу хариуцлага хүлээнэ.

Д.Оюунхорол: Хариуцлага тооцох асуудал зөрчлийн тухай хуулиар байхгүй болчихсон. Тиймээс энэ асуудлыг оруулж ирэх шаардлагатай гэж бодож байгаа. Тендерийн үйл ажиллаатай холбоотой асуудал ихэвчлэн Улаанбаатар хотод болдог. Хөдөө орон нутагт харьцангүй бага. Төрийн албаны шинэ хуулиар төрийн албан хаагч зөрчил гаргавал 10 жил төрийн ажил хийх эрх нь цуцлагдаж байгаа.

Д.Тэрбишдагва: Тендерийн асуудал эхэлчихсэн энэ үед энэ хуулийг яаралтай гаргаж хэрэгтэй байна. Босоо тогтолцоотой байх бүтцээ хурдан оруулах хэрэгтэй.

Б.Бат-Эрдэнэ: Тендерийн хуулинд 23 удаа өөрчлөлт оруулсан байна. Яагаад өөдтэй, дэвшилттэй зүйл гарахгүй байгаа юм бэ. Миний бодлоор ашиг сонирхлын зөрчлөөс болоод өөрчлөгддөггүй байх гэж бодож байна. Хэнтий аймагт би нэг сургууль төсөвт суулгаж өгсөн. Гэтэл сургуулийн хүүхдийн суудлын тоог багасгаад өөрийнхөө компаниар маш чанар муутай хийж, гүйцэтгүүлсэн. Ирэх жил өнөөх дутсан суудлыг гүйцээхийн тулд дахиад өргөтгөл барьж, хөрөнгө гаргах шаардлага гарч байна. Тендерийн сонгон шалгаруулалтыг хийхгүй байж байгаад, өөрийн компанидаа авдаг асуудал их байна. хар жагсаалтад орсон компаниудыг хасахгүй өнөөдрийг хүрлээ. Энэ асуудлыг анхаарах хэрэгтэй байна.

Д.Оюунхорол: Алаг цоог өөрчлөлтүүдийг хийсээр байгаа зарчмын зөрүүтэй асуудлуудыг бий болгочихсон юм билээ. таны хэлсэн шиг асуудал их байдаг учраас төсвийн хөрөнгө гоожиж байсан нь бодит үнэн. Энэ асуудлуудын өөрчлөх заалтууд орж ирсэн. Тендерт шалгарсан компанид хяналт тавих захиалагчийн хяналт сул байгаа нь үнэн. Үүнээс болж улсын төсвийн хөрөнгө үр ашиггүй гоожиж байна. Тиймээс чанаргүй ажил гүйцэтгэсэн компаниудын хар жагсаалтыг гаргаж, олон нийтэд зарлах асуудлыг тусгасан. Тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн 50 хүртэлх хувьд нь мэргэжлийн хүн, судлаач, эрдэмтдийг оролцуулдаг байя гэж ярьсан. Мэргэжлийн хүний үгийг сонсдог болъя гэж ярьсан.

Н.Учрал: Хууль гарлаа гээд үнэндээ яам тендерээс салахгүй. Яамдууд хэзээ тендерээс холдох вэ. Нэг дарга солигдохдоо санхүүгийнхээ даргыг сольдог. Яамдыг тендерээс холдуулах талаар хуульд ямар зохицуулалтыг оруулсан бэ. Яамдад мэргэжлийн салбарын хүн оруулах хэрэгтэй байна. мөн цахим тендерийг зохион байгуулна гэсэн мөртлөө урилга хүргүүлнэ гэсэн байдаг. Цахим тендер зарлана гэдэг маш их эрсдэлтэй. Аюулгүй байдлыг нь яаж хангах юм бэ?

Ажлын хэсэг: Харьцуулалтын аргаар зарладаг байсныг царимаар зарладаг болгож байгаа. Яам зөвхөн өөрийн худалдан авах ажиллагаагаа зохион байгуулдаг байхаар тусгасан байгаа.

Чуулган үргэлжилж байна.