ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Элбэгдорж: Би зураг цуглуулдаг болохоос биш хулгайлдаггүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-19

Өчигдөр орой Эрүүгийн цагдаагийн албанаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд үзлэг хийж, дэлхийн болон Монголын үнэт 30 гаруй уран зургуудыг хураан авсан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлсэн.

Харин хуулийн байгууллагаас өрөөнд нэгжлэг хийсэн эсэх талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хаягаараа дамжуулан мэдэгдэл хийсэн байна. Тэрээр "Женко технолог.Таван толгойд бүрдүүлсэн цаас нь болохоо байсан уу!Эсвэл 10 хоногийн өмнө төрд шахсан 280 сая ам.долларын шороо нь олны анхааралд орох гээд байна уу. ШХАБ-д гишүүнээр элсэх санаархал нь бүтэхээ байсан уу.Миний өрөөнд нэгжлэг болоогүй.Би зураг цуглуулдаг,зураг хулгайлдаггүй" гэжээ.