ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн 43 этгээдийг сургалтад хамруулжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-20

Дээрэмдэх гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор “Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран энэ сарын 11-ний өдрөөс нэг сарын хугацаанд зохион байгуулж байна. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд өнөөдөр  Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар тэргүүтэй албаны хүмүүс  нийслэл хотын хэмжээнд дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн батлан даалтанд шалгагдаж байгаа 17-32 орчим насны нийт 43 этгээдүүдэд “номын дуу” сонсголоо. Тодруулбал, тэдэнд  дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хуулийг таниулах, сурталчлах чиглэлээр сургалт зохион байгуулан ажилласан байна.