ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүдийн “хамгийн хамгийн”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-20

УИХ-ын намрын чуулганы “хамгийн хамгийн”-ны жагсаалтыг гаргажээ. Хамгийн идэвхитэй гишүүдийн жагсаалтыг УИХ-ын гишүүн М.Билэгт тэргүүлсэн байна. Тэрбээр чуулганы хуралдааныг нэг ч удаа таслаагүй буюу 121 цагийн хуралдаанд 121 цаг суусан үзүүлэлтээрээ тэргүүлжээ. Мөн тэрбээр “Өвөл болохоор хүйтэрдэг” гэх топ эшлэлээрээ “хамгийн хөгжилтэй” гишүүнээр тодорсон юм. 2019 он гарсны дараахан “Шодоргос”-ын тухай ярьж, “айдас хүйдэс” гэх үгсийг Монгол даяар трэнд болгоод байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 10.2 тэрбум төгрөгийн орлого олж, хөрнгө орлогоороо бусдыгаа хошуулчилжээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хамгийн их хадгаламжтай буюу дансандаа 19.6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй тул энэ төрөлдөө тэргүүлсэн аж. 1.23 тэрбум төгрөгийн зээл авч, хамгийн их өр зээлтэй гишүүнээр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тодорсон байна.