ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчилсан намын "Унаажуулах төсөл" хэрэгжиж эхэлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-24

Ардчилсан нам Үзэл баримтлалын онол, Үндсэн дүрмээ шинэчилж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэнтэй холбоотойгоор "Үзэл баримтлалын онолоо танилцуулах аян"-ыг орон даяар хэрэгжүүлэхээр болсон. 

Энэ хүрээнд аймгуудыг "Унаажуулах төсөл"-ийг эхлүүлээд байгаа юм. Төсөл нийт гурван үе шаттай хэрэгжих бөгөөд эхний 12 аймаг, дүүрэгт "УАЗ Хантер" загварын автомашиныг нь хүлээлгэж өглөө. Үүнээс өмнө Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Увс, Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймгуудад автомашиныг нь хүлээлгэн өгөөд байсан юм. 

Цаашдаа нийт 21 аймаг, нийслэл, дүүргийн намын байгууллагыг унаажуулж, Үзэл баримтлалын онолоо танилцуулах аянд ашиглах юм.