ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ захирлыг томилов

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-03-26

Засгийн газар өмнөх долоо хоногт болсон хуралдаанаараа Эрдэнэт үйлдвэрийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгохоор шийдэрлэсэн билээ.  Энэ хүрээнд тус үйлдвэрийн захирлыг ТУЗ бус, Засгийн газар өөрийн эрх мэдлийн хүрээнд томилдог болсон билээ. Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилов. Х.Бадамсүрэн нь 2016 оны 12 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан юм.