ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Түр орлон гүйцэтгэгч дарга нарыг чөлөөлнө

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-17

Түр орлон гүйцэтгэгч дарга нарын асуудал сүүлийн үед шүүмжлэл дагуулаад байгаа. Тэгвэл гурван түр орлон гүйцэтгэгч даргыг чөлөөлөх асуудал яригдаж эхэлжээ. Тодруулбал, Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд дарга Б.Заяабал, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон талаар мэдээлжээ.