ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулган: Нотариатч заавал хуульч байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-18

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. 2011 онд батлагдсан хуулийг боловсронгуй болгох шинэ шаардлага гарсан учраас энэ удаад өөрчлөлт оруулж байгаа аж. Тухайлбал, нотариатч нар нь хуульч байх, нотариатын үйл ажиллагааг цахимжуулах, шинэ төрлийн нотариатын үйлдэл бий болгож хуульчлах шаардлагатай байгаа юм байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Нэг тойргийн хоёроос илүүгүй нотриатчид хуулийн этгээд байгуулна гэсэн үг үү. Үл хөдлөх бусдад шилжүүлэхтэй холбоотой асуудлыг хоёр заалтууд давхардуулсан байна. Нотариатч төрийн албанд томилогдсон бол таван жил хүртэл хугацаанд түдгэлзүүлэх шийдвэр орж иржээ. Тиймээс хугацаагүй түдгэлзүүлэх шаардлагатай болов уу. Одоогийн хуулиар үйлчлүүлэгч нотариатын хуулбараа гээж үрэгдүүлсэн бол хуулбарыг нь тухайн хүнд өгч болно гэсэн байна. Хуучин бол өгдөг байсан бол одоо өгч болно гэхээр өгөхгүй байж болох ойлголт болчих вий.

Ажлын хэсэг:

-Өнөөдөр нотариатчид өөрсдийгөө санхүүжүүлдэг. Үүнээс шалтгаалаад тодорхой байртай байхыг шаарддаг учраас зэргэлдээ байдаг нотариатчтай хамтран түрээслэх боломж бий болгож байгаа. Насны дээд хязгаарыг тогтоох нь судалгаагаар өөрөө биечлэн хийхгүйгээр туслахаар хийлгэх зэрэг үйлдлээс болж нийтийн эрх ашигт нөлөөлөх үйлдэл гарч болзошгүй гэж тооцсон. Мөн нотариатын хуулбарыг үрэгдүүлсэн бол шаардлагатай этгээдэд өгч болох заалт нь өмнө байгаа. Нэмэлт өөрчлөлт нь цахимжуулахтай холбоотой юм. Нотариатчидыг хуульч мэргэжилтэй байх шаардлагыг заавал сэргээх шаардлагатай байгаа юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.