ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-18

УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэн, баталлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуув.

Ж.Мөнхбат: 2016 оны ссонгуулиар байгуулагдсан парламент МҮОНРТ-ийн тоног төхөөрөмжийг шийдэж өгсөн. Одоо бол ажил хийх бүрэн боломжтой. Та бүхэн төр засгаас үл хамааран олон нийтийн хийж байгаа бүтээлүүдийг түгээх ажлыг хиймээр байна. Улс төрчдийн захиалгаар нэвтрүүлэг хийж байна. Тийм хэрэггүй зүйлд олон хүний хөдөлмөрийг үрэх хайран. Соён гэгээрлийн бодлогыг онцгойлон анхаарч ажиллаасай. Нийгмээ хөтөлдөг тархи нь байгаасай. ТУЗ-ын гишүүд шинэчлэгдэх болгонд МҮОНРТ-д том донсолгоон болдог. Энэ нь уран бүтээлчдэд их хэцүү юм билээ. Жирийн уран бүтээлчиддээ ийм дарамт үүсгэхгүй байх талаар анхаараарай. Дэлхийд гарсан монгол залуусын талаар нэвтрүүлэх хийх хэрэгтэй байгаа юм.  

Гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа нэр дэшигчдийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Өлзийбаатар, Н.Жанцан, Д.Батсүх нарын таван нэр дэвшигчийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо.