ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Ш.Батхүүгээр 40 сая ам.долларыг төлүүлэхгүй бол Эрдэнэтийн улирдлагуудтай хариуцлага тооцно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-18

Африкийн Сатндарт банкинд төлсөн 40 сая ам.долларыг “Жаст”-ын Ш.Батхүүгээр төлүүлэх ёстой гэдгийг гишүүд илэрхийлж буй. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “40 сая ам.доллар байтугай хохирол барагдуулах хөрөнгө "Жаст"-ын Ш.Батхүүд бий. Түүнээр хохирлыг заавал барагдуулах ёстой гэж үзэж байгаа. Хэрэв барагдуулж чадахгүй бол "Эрдэнэт" үйлдвэрийн дарга болон ТӨБЗГ-ын даргатай хариуцлага тооцно. Есөн сар хүртэл төл гэсэн үүрэг өгсөн. Харин зарим хөрөнгөө хууль хяналтын хүмүүс рүү шилжүүлсэн асуудал бий. Иймд энэ хөрөнгийг буцаан олж хохирлыг барагдуулах ёстой. Яагаад гэвэл тэр бол хууль бусаар олж авсан хөрөнгө. Хууль, хяналтын байгууллагын удирдлагууд яагаад солигдсон юм бэ. Тэд олох ёстой” гэв.