ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлууллаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-24

Ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулах хуулийн төсөл оруулж ирлээ гэдгийг гишүүд шүүмжилж, зарчмын зөрүүтэй саналууд нь унасан учир  Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнөөдөр хэлэлцэхээс хойшлууллаа.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “УИХ-ын 23 гишүүн чөлөөтэй байгаа учир чуулганы хуралдааны ирц хангалтгүй байна. Мөн гишүүд хуулийн төслүүдийг хооронд хольж, нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй байгаа учир Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнөөдөр хэлэлцэхээс  хойшлуулах горимын санал гаргах боломжтой гэдгийг   хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд гишүүд  ач холбогдол өгмөөр байна. Дагалдаж орж ирсэн хуулиудаа хооронд нь хольж хутгаад буруу ойлгоод байна. Хоёрдугаарт Засгийн газраас орж ирсэн санал нь яах аргагүй будилуулаад байгаа юм. Усны тухай заалтыг Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуультай оруулаад ирчихсэн.  Өнөөдөр  гишүүдийн ирц ч хангалтгүй байна, зарчмын зөрүүтэй цөөхөн хэдэн асуудалд гишүүд маань анхаараад цаг гаргаад өгөөрэй. Тиймээс  тус хуулийн төслүүдийг өнөөдөр хэлэлцэхээс хойшлуулж маргааш өглөө хэлэлцэх асуудлын эхэнд оруулж өгнө үү” гэсэн горимын санал гаргасныг нь гишүүдийн олонх дэмжсэнээр хойшлуулаа.

Үргэлжлүүлэн Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.