ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-01

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

О.Баасанхүү: 14-16 насны хүүхдүүд бэлгийн мөлжлөгт ож байна. Ядаж 16 юм уу 16 байж болдоггүй юмуу. Царайлаг бүсгүйчүүд төрийн албанд орохдоо сэтгэл зүйн хямралд ордог болсон байна. Хүчирхийллийн эсрэг хууль байхгүй болчихлоо. Ерөнхий прокурорыг дуудаж, гэмт хэрэг, хүүхдийн хүчирхийллийн эсрэг ямар арга хэмжээ авах талаар байр суурийг нь сонсмоор байна. 

Г.Занданшатар: Ярьдаг биш ажилладаг дарламент баймаар байна. О.Баасанхүү гишүүний санал маш чухал асуудал. Гэхдээ Т.Аюурсайхан гишүүн Ц.Нямдорж сайдаас энэ талаар асуулга асуусан. Энэ сэдвээр нээлттэй сонсгол явуулах боломжтой. 

Гишүүд үг хэлж дууссаны дараа С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг нягтлах Түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж эхэллээ.