ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ё.Баатарбилэг сайд хадгаламжиндаа 34 сая төгрөгтэй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-09

2018 онд буюу сайд болохоосоо Ё.Баатарбилэг жилийн 22 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Үүнээс өмнө 2015, 2016 онуудад жилийн 128 сая төгрөгийн олдог тухайгаа тэрбээр мэдүүлж байсан бол 2017 онд 18 сая төгрөгийн жилийн орлоготой гэлээ.
Харин Ё.Баатарбилэг сайдын гэр бүлийн гишүүдийн орлого өсөлттэй байна. Тодруулбал, 2017 онд жилийн 24 сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд 53 сая төгрөгийн орлого олжээ. Мөн Ё.Баатарбилэг сайдынх хоёр орон сууцтай. Тэдгээр нь 330 сая төгрөгийн үнэлгээтэй. 130 сая төгрөгийн үнэлгээ Lexus 570 машин хөлөглөдөг.  Хадгаламжиндаа 34 сая төгрөгтэй гэж мэдүүлжээ.