ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд Ховд аймагт ажиллаж байна

O.Admin
2019-05-12

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч долоо хоногт Хэнтий аймагт ажиллаж орон нутагт тулгамдаж байсан олон асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн билээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Чингис хот-Бэрх тосгоны автозамын барилгын ажлыг эхлүүлсэн бол “Бэрх” дулааны станцыг шинэчлэх талаар ч шийдвэр гаргаад ирсэн юм.

Тэгвэл Хэнтий аймаг дахь томилолтоо дуусгасны дараа буюу өнгөрөгч амралтын өдрөөр Засгийн газрын ээлжит бус хуралдааныг хуралдуулж, адууны ширийг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл Ерөнхий сайд энэ долоо хоногт баруун аймгуудад ажиллахаар болсон байна. Өнөөдөр тэрбээр олон ястны өлгий нутаг Ховд аймагт ажиллаж байна.

Өнгөрсөн жил Ерөнхий сайд Ховд аймагт ажиллахдаа аймгийн тулгамдсан асуудлуудын нэг болох хүүхдүүдийн эмнэлгийн шинэ барилгын асуудлыг шийдсэн байдаг. Төсөв нь батлагдаж, зураг, тендер шалгаруулалт нь жин тан болсон бөгөөд өнөөдөр аймгийн төв болох Жаргалант суманд барилгын ажил нь эхэлжээ.