ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ё.Баатарбилэг: Сүрьеэгийн халдвар гарсан сургуулийн үйл ажиллагааг зогсоож магадгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-13

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 38 сурагч сүрьеэгээр өвчилсөн тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байна.Тус сургуулийн 500 орчим хүүхэд халдвар тээж магадгүй гэх мэдээлэл байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт намайг орон нутагт ажиллаж байхад энэ тухай мэдээлэл ирсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргатай өчигдөр уулзаж мэдээлэл авсан. Хүүхдүүдэд нь шинжилгээ хийгээд ажиллаж байгаа юм билээ.

Мэргэжлийн байгууллагын дүгнэлт удахгүй гарна. Түүний дараа шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Энэ сургуулийн үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэх юм бол тэр дагуу арга хэмжээ авна. Манай яам сургалтын байгууллагыг хариуцаж ажилладаг учраас тэнд сурч байга хүүхдүүдийн хичээлийг тасалдуулахгүй байхыг хүсч байна. Ялангуяа энэ цаг үе бол төгсөлт ойртсон хамгийн чухал үе" гэсэн юм.