ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ё.Баатарбилэг: Их, дээд сургуулиудыг хотоос гаргахад бэлтгэж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-15

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг  2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

С.Бямбацогт: Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил хэр явж байгаа вэ. Баруун бүсэд бага оврын газрын тосны үйлдвэр барих шаардлагатай байна.

Д.Сумъяабазар: Энэ Засгийн газрын хамгийн том бүтээн байгуулалт нь газрын тосны үйлдвэр. Үйлдвэрийн ирэх аравдугаар сард суурилуулах ажлыг эхэлнэ. Баруун бүсэд үйлдвэр барих асуудлыг бүрэн дэмжиж байгаа. 

Л.Болд: Итгэлийн зээо гэр хорооллын иргэдэд хамгийн хэрэгтэй. Гэр хорооллын иргэд амины орон сууц барихад энэ зээл том дэмжлэг болно.

Ч.Хүрэлбаатар: Яамдаас 400 гаруй хэрэгжүүлэх арга хэмжээг оруулж ирсэн. Үүнийг сангийни яам хянаад 118 болгож бууруулсан. Төсвийн алдагдлыг бууруулаад явж байгаа. Засгийн газрын өрийн стратегийг оруулж байгаа. Төсвийн алдагдлыг цаашид тогтвортой буулгах асуудлыг үндсэн чиглэлд оруулж ирсэн. 

Д.Сумъяабазар: Манай байгалийн баялгийн 3.4 триллион ам.доллар гэж үнэлсэн байдаг. Тогтолцооны хувьд уул уурхайн салбарыг хариуцлагатай явуулахад хүндрэлүүд их бий. Тиймээс хууль эрхзүйн орчныг сайжруулах хэрэгтэй юм. 

Д.Эрдэнэбат: Эрх баригч намын ажлыг Үндсэн чиглэлээр биш мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээр нь дүгнэх байх. МАН иргэдийн үнийн дарамтад оруулах ажлыг хийж чадлаа. Эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжгүй байгаад иргэд бухимдаж байгаа юм. Их дээд сургуулиудыг шилжүүлэх асуудал ярьсан. Үүнийг 2020 оны үндсэн чиглэлийг хасчихсан байна. Яагаад хасч байгаа юм бэ. 

Ч.Хүрэлбаатар: 2012-2016 онд монголын эдийн засагт хар түүх бичигдсэн юм. Төсвийн сахилга батгэдэг зүйл байхгүй, бондууд гаргаад МУ-ыг өрөнд оруулчихсан байсан. Үүнийг бид цэгцэлж чадсан. Хөрөнгө оруулагч нар итгэж эхэлсэн. Эдийн засаг өсч эхэлсэн. Ноолуурын үнэ гурав дахин өссөн гээд ихээхэн ахиц гарсан. Үүнийг харлуулаад байх шаардлагагүй байх. Нийгэмд хэчнээн их мөнгө байгаад шударга ёс байхгүй цагт иргэдэд очихгүй. Үндсэн чиглэлийг цаас гэж хэлж байна. Энэ бол хөгжлийн бодлогын баримт бичиг. 

Ё.Баатарбилэг: Улсын хэмжээнд 90 гаруй их дээд сургууль байна. 2012 он хүртэл их дээд сургуулийг хотоос гаргая гэж ярьж байсан. Харамсалтай нь энэ ажил зогсоод 2016 оноос эхлээд дахин хөдөлж байгаа. Агаарын бохирдол, хотын төвлөрөлтэй холбоотойгоор өндөр хөгжилтэй орнуудын жишгээр хотын зах руу гаргах ажил нэлээд олон жил яригдаж байна. Одоо судалгааны ажил хийгдэж байна. Энэ жил, юмуу ирэх жил сургуулиудыг нүүлгэх төсөв мөнгө байхгүй байна. гэхдээ барилга хот байгуулалтын яамтай хамтран бэлтгэл ажлыг хийгээд явж байна. 

Д.Эрдэнэбат: Эдийн засаг гэгээ ороод байгаа юм бол яагаад барааны үнэ өсөөд байгаа юм бэ. Яагаад хүмүүс ажилд хийх гэж гадагшаа яваад байна вэ.

Ч.Хүрэлбаатар: 2018 онд Эдийн засаг 6.3 хувиар өссөн. Гоё гоё нэртэй бондуудыг төлж чадахгүй хандив цуглуулахдаа хүрсэн байсныг цэгцэлж, эдийн засаг өсөлттэй гарч байна.