ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Элчин сайдын томилгооны асуудлыг хэлэлцэж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-16

Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар хэрэглээний суурь үнийн асуудал, валютын ханш, сүрьеэгийн өвчлөлийн зэрэг цаг үеийн 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хуралдаанаар Монгол банкны удирдлагууд валютын ханшийн асуудлаар гишүүдийн асуултад хариулт өгсөн байна.
Дараагаар нь Элчин сайдын томилгооны асуудлыг ГХ-ийн сайд Д.Цогтбаатар танилцуулж байна.