ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Махбалыг шүүж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-16

ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүж байна. Шүүх хурал таван удаа хойшлох хугацаанд өмгөөлөгчөө сольсон Б.Махбал өнөөдөр мөн нэг хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож, хурал үргэлжилж байгаа аж.

Хэргийг сануулахад, өнгөрсөн оны наймдугаар сард яамныхаа хэлтсийн даргыг согтуу байхдаа зодож амийг нь хохироосон хэрэгт буруутгагдаж, цагдан хоригдсон байгаа юм.