ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн ордонд хүн нас барлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-16

Төрийн ордонд өнөөдөр 19.30 цагийн орчим 40 орчим насны эрэгтэй хүн нас барсан гэх мэдээлэл гарлаа.

Төрийн ордны нэгдүгээр давхрын шатнаас унаж, ухаан алдсан байхад нь тусгай хамгаалалтын ажилчид очсон бөгөөд араас нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү очжээ. Тэрбээр нас барсан байж болзошгүй гэх мэдээллийг өгсөн юм. 

Одоо хэргийн газрыг хамгаалалтад аваад байгаа бөгөөд Төрийн ордонд хөл хорио тогтоогоод байна. Мөн УИХ-ын гишүүд ч очиж байгаа аж. Хэргийн газар одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид ажиллаж байна.