ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тогтохсүрэн: Ш.Раднаасэд намаас гарах өргөдөл өгөөгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-17

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр орой ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос гаргасан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднааcэд нарт улс төрийн хариуцлага тооцож, ирэх таван жилийн хугацаанд намаас ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг хэлэлцсэн байна. Тэгвэл бүлгийн гишүүд намынхаа Хяналтын ерөнхий хорооноос гаргасан дээрх шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэж үзжээ.

Түүнчлэн МАН-ын Хяналтын ерөнхий хороог дахин хуралдаж, шийдвэрээ эргэн харах шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзсэн байна.  Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэхдээ "УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт үндэслэлгүйгээр хариуцлага тооцсон. Ш.Раднаасэд намаасаа гарах өргөдлөө өгөөгүй" гэсэн юм.