ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын УЗ: Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт хариуцлага тооцохгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-17

МАН-ын Удирдах өнгөрсөн шөнө хуралдаж, Хяналтын ерөнхий хорооноос өчигдөр гаргасан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жил намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэрийг хэлэлцээд хэрэгжүүлэх боломжгүй гэж үзжээ. Учир нь УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх ёсгүй гэж үзсэн байна. Мөн тус үйл явдалтай зэрэгцэн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаас гарах өргөдлөө өгчээ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Оюутолгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө Оюутолгой компанийн удирдлагад явуулсан учраас түүнд таван жил намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гарсан юм. Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн “Хөөн хэлэлцэх хугацаа”-г тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан.

Тиймээс Ш.Раднаасэд гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөх, мөн намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан билээ.