ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Эрдэнэ: “Найрамдал”-д миний нэр дээр бүртгэлтэй газар байхгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-22

“Найрамдал” зуслангийн газраас “хумсалсан” улстөрчдийн талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарсан.  Тэр мэдээлэлд АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн нэр дурьдагдсан билээ. Тэгвэл тэрбээр энэ мэдээллийг үгүйсгэлээ. 

Тэрбээр “Миний хувьд “Найрамдал” зуслангийн газраас авсан удаагүй. Миний нэр дээр тийм газар байхгүй.  Харин миний дүүгийн эзэмшдэг барилгын компаниар “Найрамдал” зусланд барилга бариулсан удаа бол бий.  Би нарийн ширийн мэдээллийг мэдэхгүй.  

“Найрамдал” зуслангийн бүсэд байдаг газрыг олгосон гэх мэдээлэл гараад байна. Хуулийн дагуу олгосон уу, хууль бус уу гэдгийг нь мэдэхгүй. Тэр бүс орчимд ОХУ-ын Элчин сайдын яамны газар ч байдаг. Маш том газрыг эзэмшдэг.  Би тэнд ямар нэг байдлаар газар аваагүй гэдгийг л хариуцлагатай хэлье” хэмээлээ.